Аюулгүй ажиллагаа

Аюулгүй Ажиллагаа бол бидний амжилтанд хүргэх хөдөлгөх хүч юм.

Бүх ажилтан, гэрээлэгч, зочдыг эрүүл, аюулгүй ажлын байраар хангах нь бидний үүрэг юм. Энэхүү үүргээ биелүүлэхийн тулд бид өөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдал, Байгаль Орчны Менежментийн Систем (ЭМААБОМС)-ийг боловсруулж, ЭМААБО-ны хөтөлбөртөө тусгаж, өөрийн ажлын байранд осол, бэртэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх аюулгүй соёлыг бий болгох зорилго тавин ажиллаж байна. Бид өөрсдийн ЭМААБО-ны системтэй хэдий ч, үйлчлүүлэгчдийнхээ талбай дээр тэдний ЭМААБО-ны дүрэм, журам, стандартыг тэргүүнд тавьж, дагаж мөрдөн ажилласаар байна.